Европын орнууд утаанд дарлагдсан хэвээр л байгаа

Агаарын бохирдол гэдэг аль ч улсад бүрэн шийдэгдэж чадаагүй л байна. Бидний төсөөлдөг европын өндөр хөгжилтэй орнууд утааны асуудлаа бас л шийдэж чадаагүй байгаа. Тэдний хувьд нүүрсний утаа биш харин машинаас, үйлдвэрээс гарах хорт утааа асуудал болоод буй.
Утаа хүмүүсийн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байгааг Европын эрүүл мэндийн холбоо мэдээлж байна. Озоны давхрага нимгэрсэн, томоохон үйлдвэрээс ялгарах утаа нь уушиг, амьсгалын замын өвчнийг нэмэгдүүлж байгаа хамгийн том шалтгаан. Сүүлийн үед явуулсан эрүүл мэндийн судалгаагаар агаарын бохирдолтой холбоотойгоор эхийн гэдсэн дэх ургын хэмжээ багасч байгааг тогтоосон байна. Хүүхдүүд төрөхдөө тураалтай, тархины даралттай, тайван бус байдалтай гарч ирдэг нь утааны хор уршиг гэлээ. Европын хүн амын 96 хувь нь агаарын бохирдолд өртөж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлсон.
Мэдээж хэрэг зөвхөн хүний эрүүл мэндээс гадна, хүрээлэн буй орчин экосистемд асар иххор хөнөөс учруулж байгаа.
Харин азийн орнуудад агаарын бохирдол хүйтний улиралд илүү ихээр нэмэгддэг. Зүүн Ази Номхон далайн орнууд нүүрний утаанд хордохоосоо илүүтэйгээр мөн лүйлвэрээс гарах хорт утаа, машины утаа зэрэгт өртөж байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ