Өлсгөлөн сиричүүд нохойн махаар хооллоно

Дайны хөлд нэрвэгдэж хүнс хоолны хомсдолд буй сиричүүдийг нохой, муур, илжигний мах идэж болно гэж шашны зүтгэлтнүүд мэдэгдэж байна. Исламчууд өлсч үхэх аюулаас аврагдах гэсэндээ энэ шийдвэрийг гаргаж байгаа юм.

Дайны голомт болсон нийслэл хотод иргэд идэж уух зүйлээр гачигдаж хүний махаар хооллохоос наагуурхан байдал үүсээд байгаа. Өнгөрсөн долдугаар сард хүний зүрх сугалан идэж байсан аймшигтай бичлэг тархсан нь тэднийг өлсөж үхэхийн даваан дээр байгаа гэдгийг нотолсон. Ийм эмгэнэлд хүрэхгүй гэсэндээ шашны зүтгэлтнүүд бохир хүнс гэж цээрлэдэг нохой муураар хооллох зөвшөөрөл олгосон нь тэндэхийн хүмүүс ямар байдалд хүрснийг харуулж буй хэрэг.

CNN агентлагийн дамжуулж буй энэ мэдээллээс харахад дайны хөлд үрэгдэж буй энгийн иргэд дэлхий нийтээс тусламж хүсч байгаагын нэг илэрхийлэл билээ.Хэдийгээр сая саяараа дүрвэн бусад улсуудад суурьшихаар болсон ч нүүн дүрвэх ч чадваргүй үгээгүй хоосон иргэд олон саяараа буун дуун дунж аж төрсөөр байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ