Японд байгалийн гамшиг нүүрлэж байна

Японы нийлэл хот хүчтэй хар салхинд нэрвэгдээд байна. ВВС-ийн уламжилж буй мэдээлэлд одоогийн байдлаар дор хаяж 14 хүн үрэгдээд байгаа гэнэ. Энэ удаагийн хар салхийг “Випа” хэмээн нэрлээд байна.
“Випа” салхины уршгаар Ошима аралд их хэмжээний шүрүүн бороо, хөрсний нуралт үүсчээ. Олон тооны барилга байшин нурж, хүмүүс дарагдсан гэж албаны эх сурвалж мэдээлж байна. Ийм хүчтэй хар салхи Японд сүүлийн 10 жилд тохиогоогүй хэмээн тэмдэглэжээ.
Шуургатай холбоотойгоор 400 гаруй нислэг цуцлагджээ. Салхины хурд цагт 120 км цагийн хурдтай салхилж байгаа бөгөөд их хэмжээний борооны улмаас хоногт 122мм-аар усны түвшин нэмэгдэж байгаа гэнэ.
Хар салхины учруулсан хохирлоос олон мянган хүн гэр орноо орхиж нүүн шилжээд байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ