Ангарагийн хөрсөнд тарьсан ногоо ургажээ

Ангараг гариг дээр амьдрал бий болох боломжтойг нотлохоор эрдэмтэд олон янзын туршилт хийж байгаа.
Одоогоос гурван сарын өмнө Голландын ургамал судлаачид Ангараг гаригийн хөрсөнд улаан лооль, өргөст хэмхийн үр суулгасан бөгөөд үүний эхний үр дүн гарсан тухай "Mothereartnews" мэдээлжээ. Энэ оролдлого нь өөр гаригийн хөрсөнд ургамал ургуулсан анхны тохиолдол болж байгаа юм.
Үүнээс өмнө сарнаас авчирсан хөрсөнд ургамал тарьж байсан ч төдийлөн амжилттай байгаагүй. Гэхдээ тус хөрсөнд ургуулсан ногоог идэж болох эсэхийг хараахан тогтоогоогүй байгаа. Учир нь хөрс нь хүнд металийн агууламж ихтэй гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ