Өмнөд Солонгос пуужингаас хамгаалах системээ эрчимжүүлж эхэлнэ

БНАСАУ, Өмнөд Солонгос руу баллистик пуужин харвахаар бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл цацагдаад байгаагүй хугацаа өнгөрлөө. Умардынхны энэ үйлдлийн хариуд Өмнөд Солонгос тэдний пуужингийн цохилтоос хамгаалах пуужингийн ба агаарын довтолгоог эсэргүүцэх хамгаалалтын системийн ажлыг эрчимжүүлж эхэлсэн тухай Асошейтэд прэсс агентлаг мэдээллээ.

Өмнөд Солонгос умардын баллистик пуужингийн тусгалыг харгалзан уг системээ байгуулж байгаа гэнэ. Баллистик пуужинг уг хамгаалах систем нь 400-500 км зайнаас сөнөөх чадалтай юм байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ