АНУ төсвөө баталлаа

АНУ энэ ирэх жилийн төсвөө батлахын тул Засгийн газрын үйл ажиллагаа зогсоож, нэлээд урт хугацаа зарсаны эцэст төсвөө баталлаа. АНУ-ын Конгресс өчигдөр яаралтай хуралдаж, улсын төсвийг баталсан юм.Сенатын танхимд улсын төсвийг 81/18-ын гэсэн саналын илт давуу харьцаатайгаар баталсан байна. Төсөв батлагдсан даруйд төрийн албан хаагчдыг ажилдаа орохыг шаардсан юм.

Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан эрүүл мэндийн даатгалыг шинэчилсэн хууль болон гадаадын өрийн хязгаарыг нэмэгдүүлэх гэсэн үндсэн хоёр асуудлаас болж Бүгд найрамдахчууд ийнхүү олонхоног Засгийн газрыг гацаанд оруулсан.

Төсвийн хуулинд АНУ-ын Засгийн газрын санхүүжилтыг ирэх нэгдүгээр сарын 15-ныг хүртэл шийдвэрлэж, гадаад өрийн хязгаарыг ирэх хоёрдугаар сарын 7-ныг хүртэл түр нэмэгдүүлэхээр болжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ