Дэлхий дээр 30 сая хүн боолын хөдөлмөр эрхэлж байна

Дэлхийн 162 оронд 30 сая гаруй хүн боолчлогдож амьдарч байгааг “Дэлхийн боолчлолын индекс 2013”–т харуулжээ. Тэдгээр 162 орноос Энэтхэг нэгд бичигдсэн байна. Тус улсад бусдад боолчлогдон амьдарч байгаа 14 сая хүн байгаа аж. Түүний дараагаар Мавритан улс бичигдсэн бөгөөд нийт хүн амын дөрвөн хувь нь боолчлогдож байна. Боолчлолыг “Нуугдмал гэмт хэрэг” хэмээн нэрлэх болсон тухай энэхүү индексийг гаргасан судлаачид тэмдэглэжээ.
Энэхүү индексийг Австралийн “Walk Free” сангийн судалгаан дээр үндэслэн хийсэн байна. Боолчлолд хүчээр гэрлүүлэх, хүний наймаа, бага хөлсөөр хүнд хөдөлмөр эрхлүүлэх зэрэг бусад олон зүйлс хамаарагдна.Хууль бус энэ үйлдлүүд дээр дурдагдсан улс орны улс төрчид төдийлөн анхаарал хандуулдаггүй. Жирийн иргэдийн амьдрал чимээгүй энэ гэмт хэрэгт дарлагдаж байхад ч үл тоосон хэвээр байгаа.
Дэлхий дахинаа Энэтхэг, Пакистан, Нигер, Хятад зэрэг улсын иргэд тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхэж боолчлогдож байгаа. Тэдгээр хүмүүсийн дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байгаа нь харамсалтай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ