46 сая жилийн настай чулуужсан шумуул олджээ

АНУ-ын эрдэмтэд 46 сая жилийн өмнө амьдарч байсан шумуулны чулуужсан олдвор олсон тухай Их Британийн "Mirror" сэтгүүлд нийтэлжээ. Хачирхалтай нь чулуужсан шумуулны ходоод дүүрэн цустай байсан аж. Энэ нь хамгийн эртний цус, мах болж байгаа хэмээн эрдэмтэд хэлж байна.

Вашингтоны Байгалийн түүхийн музейн биохимич Дэйл Гринвалд цусыг нь судалсны дүнд шувууных байж магадгүй хэмээн тодорхойлсон байна. Шумуулны чулуужсан ийм төрлийн олдвор өмнө нь олдож байгаагүй гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ