Төрийн байгууллагын ажилчид ажилдаа эргэн орлоо

АНУ-ын Конгресс төрийн байгууллагууд ажилчдаа эргээд ажилдаа орохыг нь уриаллаа. Засгийн газрын үйлажиллагаа зогсоод байсан энэ өдрүүдэд төсвийн байгууллагын хэдэн мянган ажилтан гэртээ суусан. АНУ-ын Засгийн газар, яам тамгын газар, төсвийн байгууллагууд хаалгаа барьсан энэ хэдэн хоногт тус улсын эдийн засагт 24 тэрбум ам.долларын хохирол учирсан байна.
Хэдийгээр хууль тогтоох байгууллагаас засаг захиргаагаа ажилд нь оруулахуйц төсөв баталсан ч Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын санал зөрөлдөж байгаа төсвийн тухай асуудал шийдэгдээгүй л байна. Одоогийн баталсан төсөв бол ирэх оны нэгдүгээр сарын долоон хүртэл хүрэлцэх юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ