Цаазаар авах үхлийн тариаг туршив

АНУ-д цаазаар авах шинэ тариаг туршжээ. Энэхүү тариа нь гэмтнүүдийг маш тайван байдлаар үхэлд хүргэх ёстой. Уг тариагаар цаазын ялыг гүйцэтгэх нь илүү хүмүүнлэг үйлдэл гэж тэд үзжээ. Цаазаар авах ялаар шийтгүүлсэн хүмүүсийг ихэвчлэн цахилгаан сандалд суулгаж шийтгэж байгаа. Харин энэ тариа нь улам ч боловсронгуй, энгийн аргаар хэрэгтнүүдэд шийтгэлийг нь хүлээлгэх арга юм.

Энэ тариагаар тариулж эхний туршилтаар орсон 15 хүнд сайн үйлчлээгүй ажээ. Тэгэхээр тариагаа илүү сайжруулах шаардлагатай болж байгаа гэсэн үг. Тарианы найрлага ухаан алдуулах, мэдээ алдуулах, зүрхний ажиллагааг зогсоох хүчтэй элементүүдийг агуулсан гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ