Шивээснийхээ ачаар 24 жилийн дараа гэр бүлийнхнээ олжээ

Энэтхэгт саяхан нэгэн гайхалтай үйл явдал болжээ. Ганеш Рагхунат Дхангаде зургаан настай байхдаа галт тэрэгний буудал дээр эцэг эхээсээ төөрсөн байна.
Эрэл сурал болоод ч гэрийнхнээ олж чадалгүй хүү өнчин хүүхдийн асрамжийн газарт өсч хүмүүжсэн гэнэ. Хүү нас биед хүрснийхээ дараагаар цагдаад хандаж гэр бүлийнхнээ хайж эхэлсэн юм.
Гэр бүлийнхнээ хаана амьдарч байгааг ч мэдэхгүй, аав ээжийнхээ нэрнээс бусдыг тайлбарлан хэлэх чадалгүй хүү азаар ээжийнхээ баруун гар дээр нь шивэж өгсөн Манда хэмээх шивээсний тусламжтайгаар гэр бүлийнхнээ олжээ. 24 жил төөрөлдсөн гэр бүл аз жаргалтайгаар уулзсанд нь тэдний гэр бүлийнхний төдийгүй тосгоныхны баяр болсон юм.
Ганешт хоёр эрэгтэй дүү бас хоёр эмэгтэй дүү бий. Түүнийг гэр бүлийнхнээсээ төөрсний дараахан аав нь нас барсан аж. Харин ээж нь энэ хугацаанд ганцаараа үр хүүхдүүдээ тэжээж амьдарч байжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ