Жирэмсэн эмэгтэйг хүчиндэж буй хөшөө шуугиан дэгдээж байна

Дайны он жилүүдэд Оросуудаас Польшуудад үзүүлж байсан хүчирхийллийг Польшийн ард түмэн одоо хэр мартаагүй. Үүний нэгэн илэрхийлэл болсон хачин жигтэй хөшөөг бүтээсэн байна.

Уг хөшөө жирэмсэн бүсгүйг хүчирхийлж буй орос цэргийг харуулж байгаа. Зэрлэг балмад гэдгийг нь тодотгон харуулах гэсэн үүднээс цэрэг эр бүсгүйн амруу нь буу тулган өмдөө тайлан дайрч байгаагаар дүрсэлсэн нь багагүй шүүмжлэлд өртөөд байгаа. Дуулиан тарьсан энэ хөшөөг Гданскийн өргөн чөлөөн дэх Ялалтын хөшөөний дэргэд байрлуулсан ч удалгүй буулгасан юм.

Хөшөө бүтээсэн залуу барималч Жерзи Шумчик баривчлагдаад байгаа ч тэрээр өөрийн үзэл бодлоо илэрхийлсэндээ харамсахгүй байгаа гэнэ. Тэрбээр урлагийн академийн төгсөх курсын оюутан юм.

Энэ явдал хоёр орны харилцаанд ч сөрөг нөлөө авчрахыг үгүйсгэхгүй.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ