Сөүлийн цагдаа нар "Ганнам стайл"-аар хувцаслана

Өнгөрсөн жил дэлхий дахиныг “Ганнам стайл” дуугаараа байлдан дагуулж чадсан реппэр PSY-ийн улс орондоо оруулсан хувь нэмэр их гэж үнэлж байна.

Энэ дуу хит болсноос хойш тус улсад ирэх жуулчдын тоо нэмэгдэж анх удаа 10 саяд хүрсэн бөгөөд тэдгээр жуулчид нь аялал жуулчлал, худалдааны салбарт ихээхэн орлого оруулсан ба тус улсын нийт орлогын 26.3 хувийг бүрдүүдсэн байна.

Аялал жуулчлалтай холбоотойгоор Сөүл хотын жуулчид ихээр зорчдог хэсгийн цагдаа нарыг “Ганнам стайл” дуун дээр гардаг шиг дүрэмт хувцсаар хувцаслах болжээ. Цагдаа нарын шинэ дүрэмт хувцсыг дизайнер Ким Сео Рён бүтээсэн ажээ.

Цагдаагийн тангараг өргөх баяр дээр шинэ хувцастай цагдаа нар “Ганнам стайл”-ын бүжигнээс хэсгийг нь бүжиглэсэн юм. “Ганнам стайл” дууг Youtube сайтаас нийтдээ 1.79 тэрбум хүнүзсэнээрээ дээд амжилттогтоосон билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ