Бээжинд машины дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлнэ

Бээжин хотынзахиргаанаас агаарын бохирдлыг бууруулах үүднээс машинуудыг улсын бүртгэлийн дугаараар хязгаарлахаар болжээ.Бээжин хотод хөддөлгөөнд оролцож байгаахувийн эзэмшлийн дөрвөнсая гаруй автомашин дугаарынхаа тоогоор өөр өөр өдөр замын хөдөлгөөнд оролцохоор болж байгаа юм. Тус хотын нийт машинуудын 88 хувь нь хувийн эзэмшлийн машинууд байгаа.
Гэхдээ энэ санаачлага иргэдийн зүгээс багагүй маргаантай тулгарч байгаа юм. Учир нь автомашины дугаарын хязгаарлал төрийн албан хаагчдын машинд үйлчилэхгүй тул энэ нь зөвхөн энгийн иргэдийн эрхийг хязгаарласан үйлдэл болж байна хэмээнэсэргүүцжээ. Гэсэн ч санаачлагыг нэгэнт хэрэгжүүлэхээр болсон тул маргааш буюу бямбар гаригийн өглөөний 11 цагаас эхлэх юм байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ