“Toyota” 885 мянган машинаа эргүүлэн татна

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани зах зээлд нийлүүлсэн 885 мянган машинаа эргүүлэн татхаар болжээ. Тэдгээр машинууд нь ус цацагч болон, агааржуулагчийн хувьд алдаатай үйлдвэрлэгдсэн байна. Энэхүү алдаатай үйлдвэрлэлээс болж машины хамгаалалтын дэр гацалттай гарч ирэх, агааржуулагч руу ус нэвтрэх, аваарын гэрэл зэргийг ажиллуулахад доголдол илэрч байгаа юм.

Зах зээлээс эргэн татахад хүрээд байгаа машинуудын дийлэнх нь буюу 847 мянган нь “Camry”, “Camry Hybrid”, “Avalon”, “Avalon Hybrid” болон “Venza” маркийн машинууд юм. Эдгээр машинууд нь 2012-2013 онд Хойд Америк, Европ, Ойрхи Дорнод болон Азийн зарим орнуудад зарагдсан юм.

Тус компани өнгөрсөн сард мөн 780 мянган машинаа зах зээлээс эргүүлэн татсан. Ойр ойрхон ийнхүү үйдвэрлэлийн алдаанаас болон машинуудаа эргэн татаж байгаа нь хэрэглэгчдэд таагүй сэтгэгдэд төрүүлж байгаа. Гэсэн ч хэрэглэгчдийн аюулгүй байдлын үүднээс эргүүлэн татаж засвар хийх өгөх нь зүйтэй. Тус компани жилд зургаан сая машин үйлдвэрлэдэг.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ