Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар “Илбэе” цомгоо гаргахаар болов

Хэдхэн сарын өмнө “дуулиант салалт” хийж байсан нийтийн дууны хос Б.Болд, Э.Чулуунчимэг нар учир зүйгээ ололцож, хамтын амьдралаа үргэлжлүүлэхээр шийдээд байгаа. “Санаандгүй учирсан дурлал” нэртэй анхны бие даасан цомгоо гаргаж, тоглолт хүртэл хийгээд амжсан дуучин Э.Чулуунчимэг өөрөөсөө хэдэн насаар дүү болох дуучин Б.Болдыг сонгосноор тэдний амьдрал, уран бүтээл холбогдсон түүхтэй.

Хосууд хэд хэдэн дууг хамтдаа дуулж, клиптэй болгосон бөгөөд эдгээр уран бүтээлээрээ “Илбэе” нэртэй хамтарсан цомог гаргахаар төлөвлөжээ. Мөн энэхүү цомгоо худалдаанд гаргасны дараа хамтарсан тоглолт хийж, нийтийн дуучин хосуудын “бичигдээгүй хууль” ёсоор өөрсдийн орон зайг бий болгохоор зэхэж яваа сурагтай. Юутай ч, тэдний дууг сонсох дуртай хүмүүс “Орчин цагийн Жавхлан, Баясгалан” хэмээдэг бөгөөд дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар олонд хэдийнэ хүрсэн “Насны хайр” дууг сэргээж дуулан, клипэндээ бяцхан охин Б.Аялгуугаа тоглуулсан байдаг юм билээ.

С.Цахиур

www.zone.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ