Австралид гарсан түймэр гамшгийн хэмжээнд хүрчээ

Австралийн Шинэ Өмнөд Уэльст гарч буй түймэр улам ихээр гай дагуулж эхэллээ.Түймрийн улмаас хэдхэн хоног дотор 200 гаруй байшин шатаж, нэг хүн амиа алдаад байна. Гал сөнөөгчид бүхий л нөөц боломжоо дайчлан түймрийг унтраахаар ажиллаж байгаа тухай ВВС мэдээлж байна.

Орон гэргүй болсон иргэдийг түр байршуулах, аюулаас хамгаалах газар яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд ойролцоох нутаг дэвсгэрийн оршин суугчдыг сэрэмжлүүлж ч буй. Гал түймэр нэлээдгүй газар авч хяналтаас гарсан бөгөөд албаныхны шуурхай хуралдаанаар цаашид олон айл өрхийн байшин өртөх магадлалтай гэжээ. Мөн түймрийн уршгаар олон тооны машин зам хаагдаад байгаа.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ