Нэг онгоцыг дүүргэсэн Рок попынхон

Өнөөдөр Харанга, Хурд, Киви, Sweetymotion хамтлагууд болон дуучин Т. Ариунаа, С. Сэрчмаа нар Хөх хотыг зорисон байна.

Тэд жил болгон урд зүгийг зорьж тоглолт хийдэг бөгөөд Өвөр Монголчуудын маань хамгийн дуртай уран бүтээлчид нь Киви хамтлаг болон дуучин С. Сэрчмаа нар гэсэн.

Харангынхан ихэвчлэн гэр бүлээрээ явж байгааг уншигч та бүхэн харж байна.

Харин МУГЖ дуучин Т. Ариунаагийн хувьд гэр бүлийн асуудалтай байгаа ч сэтгэлийн хаттайгаар уран бүтээлийнхээ ажлыг орхигдуулалгүй явна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ