Танд ямар чулуу ээлтэй вэ

Хумх / 1сарын 21нээс 2 сарын 19 /

Хумхын ордынхонд анар болон циркон чулуу ээлтэй сайн. Анар нь хайр дурлал, vерхэл дотнослыг билэгддэг байна. Yргэлж дурсан санаж явахаа илэрхийлье гэвэл найздаа анар чулуутай бєгж бэлэглээрэй. Анар нь хоолой болон толгойн євчинд сайн тєдийгvй халуун буулгах vйлчлэлтэй гэнэ. Мєн анар чулууг зvvсэн хvн vргэлж хєгжилтэй цовоо, гэгээн бодол хvсэлтэй явдаг. Харин хулгайн замаар орж ирсэн анар зовлон авчирдаг ажээ. Циркон нь дорно дахинаа ихэд хvндлэгддэг vнэт чулуу. Циркон зvvсэн хvний оюун ухаан саруусаж, сурах эрмэлзэл нь сэргэж, сэтгэлгээ нь задардаг байна. Хєхєвтєр туяатай циркон араатан амьтдын болон хорт могойд хазуулах аюулаас сэргийлдэгт тооцогддог.

Загас / 2 сарын 20 ноос 3 сарын 20 /

Энэ ордны чулууд нь сувд, ягаан болор юм. Сувд олон єнгєтэй байдаг бєгєєд урт наслуулж, аз жаргал авчирдаг. Сувд зvvсэн хvний нvд нь цоглог болж, ирээдvйгээ зєгнєн мэдрэх чадвартай болой. Мєн хар цагаан хэл ам болон бvтэлгvй дурлалаас сэргийлдэг. Сувдны єнгє, єнгєний хувиралт эзнийхээ эрvvл мэнд, сэтгэл санааны байдлыг илэрхийлдэг. Эзнээ нас барахад гоёмсог єнгєє алдана. Хэн нэгэн хvн танд сувдтай эдлэл бэлэглэвэл таныг хvсч байгаагаа илэрхийлж байна гэсэн vг. Ягаан болор таныг амжилт ялалт руу хєтєлнє. Согтохоос сэргийлж, ухаан бодлыг саруулсгана. Эзэндээ олз, ашиг, аз жаргал авчирна. Харин хайртай хvнд тань хэн нэгэн ягаан болор бэлэглэвэл болгоомжлоорой. Ягаан болор vнэнч дурлалы билэгдэл болох нь ч бий.

Хонь / 3 сарын 21 нээс 4 сарын 20 /

Ивээлтэй чулуу нь алмаас эрдэнэ, бадмаараг. Алмаас эрдэнэ бол хамгийн vнэтэй гоёмсог чулуу. Эр зориг, тэсвэр хатуужил, цэвэр ариун ёс суртахууныг билэгддэг. Уур хилэнг номхотгож, зугаа цэнгэлээс хєндийрvvлж, эрч хvч итгэл vнэмшлийг єгдєг. Ажил vйлст амжилт авчран євчин зовлонгоос сэргийлэн хэл ам, хараалаас хамгаалж, урт наслуулдаг гэнэ. Алмаас эрдэнийг сахиус болгон зvvн гартаа буюу хvзvvндээ зvvх ёстой бєгєєд чулуу таны арьсанд хvрч байвал сайн. Буруу замаар ирсэн чулуу ихээхэн гай зовлон авчирна. Бадмаараг нь тачаангуй, гал халуун хайр дурлалын билэгдэл болдог. Хайр дурлалд аз жаргал авчирна. Дурласан хvндээ бадмаарагтай эдлэл бэлэглэвэл та амжилт олно шvv. Єгєємєр сайхан сэтгэлтэй хvнд амжилт бvтээл, алдар гавьяа авчирдаг. Муу хvнийг хорлоно. Шархыг тvргэн эдгээж, тархины наалдангыг анагаан цус алдалтыг тогтооход сайн нєлєєтэй. Бадмаараг харлавал эзэнд нь аюул заналхийлж байна гэсэн vг.

Yхэр / 4 сарын 21 нээс 5 сарын 21 /

Энэ ордны ивээл чулуу нь оюу, индраанил юм. Оюу нь хувиршгvй, vнэнч сэтгэлийн билэгдэл болдог. Хосуудад эе эв, аз жаргал авчирдаг. Аливаа дайсагнал, хэрvvл маргааныг тасалж эвлэрvvлдэг. Баян тансаг болгодог. Муу хvнийг улам харгис хэрцгий болгоно. Мєнгєнд шигтгэсэн оюу зvvд зєн эвгvйрэхэд, цус алдахад, шар євчний vед ээлтэй сайн. Эзнийхээ євчин зовлонг авч, муу юмнаас зайлуулдаг. Бэлгэнд ирсэн оюу єнгєє хувиргавал эзэн нь євдєнє. Индраанил нь шударга, цэвэр ариун, даруу тєлєв зангийн билэгдэл болдог. Хосуудын сахиус. Энэ чулуу нь хvний мэдэх ухаарах хvслийг бадрааж, ой тогтоолтыг сайжруулан, ухаалаг байхад нь тусална. Атаа жєтєє, гvтгэлэг, хэл амнаас хамгаалж, дээдсийн ивээлд багтахад сайнаар нєлєєлнє. Зvрх судасны євчтэй, эсвэл багтраа євчтэй хvн зvvн гартаа индраанил шигтгээтэй бєгж зvvвэл сайн.

Ихэр / 5 сарын 22 нээс 6 сарын 21 /

Ихрийн ордны чулуу бол гартаам, биндэръяа юм. Гартаам нь уур хилэн, хов живнээс холхон явах боломжийг бvрдvvлдэг. Элдэв хорлол, нvдний хорноос хамгаална. Эзэндээ ээлтэй, хvмvvст цэцэн vг, ухаан хайрлаж, нvднийх нь харааг сайжруулдаг. Хоолой, шvдний євчин, архагшсан ханиадны vед гартааман зvvлт зvvвэл хурдан анагаана. Биндэръяа нь цэнхэр єнгєтэй чулуу. Хайр сэтгэлд аз жаргал авчирна, харилцаа холбоо удаан хугацаагаар бэхжvvлж єдєг. Биндэръяа зvvсэн хvн амьдралын баяр баясгалантай, аз жаргалтай болдог.

Мэлхий / 6 сарын 22 ноос 7 сарын 22 /

Энэ ордны ивээлтэй чулуу нь саран чулуу, маргад, барын нvд юм. Саран чулуу нь сарны нєлєєллийн ид шидийг агуулдаг. Тэргэл сартай єдєр болгон даваа гаригт мэлхийн ордныхонд ивээлээ хайрладаг. Аливаа саад бэрхшээлийг давахад тусална. Хvнд хэцvv нєхцєлд ухаалаг шийдвэр гаргахад нєлєєлдєг. Мэдрэлийн євчний vед мєнгєнд шигтгэн зvvж хэрэглэдэг. Маргад бол ирээдvйг зєгнєн харах боломж олгон, муу бvхнийг хєєн зайлуулдаг, зvрх сэтгэлийг чангатгадаг. Нvдний харааг сайжруулж, хорхой шавьжнаас сэргийлнэ. Маргадыг удаан зvvвэл нас уртасна. Бусдад хууртахгvй, vнэнч сайн ханьтай байя гэвэл алтанд шигтгэсэн маргад зvvгээрэй. Мэлхийн ордныхонд номин, анар чулуу зохихгvй.

Арслан / 7 сарын 23 нээс 8 сарын 23 /

Энэ ордны ивээлтэй чулуу нь хув, молор эрдэнэ юм. Хувыг олон євчинг анагаах гайхамшигтай чулуу гэдэг. Арьс єнгєний, хоолойн, vе мєчний євчинд нэн сайн. Мєн элдэв хараал жатгаас хамгаална. Хоолой боох, зvрх дэлсэх, цус алдахыг зогсоодог. Жирэмсэн эмэгтэй хуван зvvлт зvvвэл амархан нярайлдаг. Хvvхдэд хув зvvлгэвэл эрvvл энх бойждог. Нойргvйдвэл дэрэн дороо, эсвэл орныхоо толгойд хув тавьдаг. Молор эрдэнийг зvvвээс дээдсийн ивээл багтаж баяжна. Аян замын сахиус болдог. Дайсныхаа санаа бодол, хvсэл зоригийг таньж мэдэхэд тусалдаг. Багтраа євчнийг анагаана. Єшєє хорсол, заналхийллийг номхруулж, хvсэл тачаалыг даран, эр хvнд цэцэн ухаан, эмэгтэй хvнд олон vр заяана.

Охин / 8 сарын 24 нээс 9 сарын 23 /

Ногоолин, чон чулууд ивээлтэй сайн. Ногоолин нь “амьдралын чулуу” гэгддэг. Хvч тамир нэмж, євчин зовлонгоос хамгаална. Тархины архаг vрэвсэл, элэг бєєрний євчлєлийн vед сайн нєлєєтэй. Нvдний харааг сайжруулдаг. Мєрийтэй тоглоомонд хожил, тэмцээнд ялалт авчран хар цагаан хэл амнаас сэргийлнэ. Аянга цахилгааныг зайлуулж, бусдыг эзэндээ vнэнч байлгах увдистай. Чонын арьсны єнгийг сэргээн засч, шvдний євчинд халуурахад ээлтэй сайн. Газар хєдлєх, эндэх аюулаас авардаг. Эдгээр чулууг шар алтан дээр шигтгэж хэрэглэж болохгvй.

Жинлvvр / 9 сарын 24 нээс 10 сарын 23 /

Энэ ордны чулуу бол номин, опал юм. Опал гэдэг нь солонгын єнгєєр туяарсан vнэт чулуу. Итгэл найдвар, vнэнч сэтгэлийн билэгдэл болдог. Аливаа шинэ эхлэлийг ивээдэг боловч эзэн нь хувиа хичээмтгий, шуналтай бол хэзээ ч амжилтанд хvрдэггvй. Тогтвор муутай, олон ааштай хvмvvс энэ чулууг хэрэглэхдээ болгоомжилбол зохино. Зєн билгийг ивээдэг. Опалыг зvvсэн хvн бусдыг ховсдох чадвартай болдог. Опалыг бусдад бэлэглэдэггvйн учир нь атаа жєтєєг тєрvvлдэг. Тахлаас хамгаалдаг. Алтанд шигтгэж хэрэглэх нь тийм ч сайнгvй. Энэ ордны хvний сул дорой, тогтворгvй, хувирамтгай занг номин зєєлрvvлдэг. Арьс єнгєний болон vе мєчний євчтэй хvн номин зvvлт зvvвэл сайн.

Хилэнц / 10 сарын 24 нээс 11 сарын 22 /

Ивээл чулуу нь шоргоолжин чулуу, анар юм. Шоргоолжин чулуу нь анарын нэгэн тєрєл бєгєєд цусан улаан єнгєтэй байдаг. Жирэмсэн эмэгтэйн гол сахиус болдог. Хvч чадал хайрладаг. Хутга мэсний шархыг эдгээж, цус алдахаас сэргийлдэг. Хvмvvст найрсаг сэтгэл тєрvvлж, vл ойлголцох байдлыг зайлуулдаг. Яр шархыг эмчилж, ой ухааныг сайжруулдаг. Анар нь хэд хэдэн тєрєл бvхий хагас vнэт чулуу.

Нум / 11 сарын 23 наас 12 сарын 21 /

Нумын ордын гол чулууд нь ягаан болор, молор эрдэнэ юм. Ягаан болор эзэндээ аз хийморь, амжилт авчирдаг. Хэрvvл маргааныг таслан зогсоодог. Энэ чулуун дээр нар сарыг сийлэн зvvвэл хор, хордох аюулаас хамгаална. Молор эрдэнэ нь дээдэст ивээгдэж, баяжихыг билэгддэг. Дайсныхаа санаа бодол, хvсэл зоригийг урьдчилан тааварлах боломж олгодог. Ажил албандаа зєв шийд гаргахад нєлєєлдєг. Нойргvйдэх болон багтраа євчинг анагаадаг. Уур хилэн, хvсэл тачаалыг номхруулдаг. Алтанд шигтгэсэн чулуу ирээдvйгээ харах боломж олгон, сэтгэлийн тэнхээ хайрлана.

Матар / 12 сарын 22 ноос1 сарын 20 /

Энэ ордын ивээл чулуу нь бадмаараг, мана юм. Эдгэр чулуудыг зvvвэл хувь заяаны даажигналаас зайлсхийж чадна. Бадмаараг хайр дурлалд аз жаргал авчирдаг. Дурласан хvнээ єєртєє татъя гэвэл бадмаараг бэлэглээрэй. Аянга цахилгаан, vер усны аюулаас хамгаалж, муу юмыг зайлуулдаг. Эзэнд нь аюул заналхийлвэл харлана. Мана нь бусдыг захирах эрх мэдэл олгон, ухаан санааг саруулсгаж, бусдын бодолт нэвтрэх боломж олгодог. Гэнэтийн vхэл, заналхийллээс сэргийлдэг. Мєнгєнд шигтгэсэн мана зvрхний євчин, нойргvйтлийг эмчилж, муу бодлыг хєєн, амьдрах эрмэлзлийг бадраадаг. Энэ ордонд номин ээл муутай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин