Өнөөдөр болох үйл явдал

Өнөөдөр 09.00 цагт Захиргааны хэргийн шүүх дээр нефть импортлогч компаниудад ногдуулсан 17 тэрбум төгрөгийн асуудлаар шүүх хуралтай. Шүүх хуралд ШӨХТГ-ын дарга О.Магнай оролцоно.

· Хэвлэлийн Хүрээлэнд 11:00 цагаас Монгол Улсад олон жил үйл ажиллагаа явуулж байгаа Хятад улсын барилгын компаниуд Монголын хуулийг дагаж мөрддөггүй, ажилчдын эрүүл мэнд амь насыг хохироосоор байгаа талаар хохирогчдийн зүгээс мэдээлэл хийнэ.

· Бавуугийн Цэрэндоржийн нэрэмжит Монголын Хүүхдийн урлан бүтээх төв үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд "Урлахуйн гайхамшиг" багш сурагчдын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнөнөөдөр14.00 цагт"Blue.

· ЮНЕСКО-ийн МАВ буюу хүн ба шим мандалын нөөц газрын Зүүн Азийн чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод Улаанбаатар зочид буудалд эхэлнэ. Энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх уг семинарт ОХУ, БНХАУ, Япон, Бүгд найрамдах Солонгос улс, Бүгд найрамдах Ардчилсан Солонгос ард улс, Казакстан улсын төлөөлөл оролцоно.

· Өнөөдөр 09.00-15.00 цагт Ойн салбар дахь төр хувийн хэвшил, мэргэжлийн байгууллага холбоодтой хийх уулзалт Энхтайван найрамдлын ордонд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ