Мэнгэ нь хүртэл адил байхдаа яахав
“Хэцүү анги” хэмээх кинонд тоглон олны танил болсон жүжигчин А.Ганчимэг Драмын театраас урвасан ч, уран бүтээлийн олзоор арвин яваа. Тэрбээр “Хувьсал” продакшныхантай хамтарч “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-д ч тоглосон. Түүний эгч А.Уянга гэдэг бүсгүй байдаг гэх. Хоорондоо ёстой л усны дусал мэт адилхан юм байх. Фейсбүүктээ тавьсан эгчийнх нь зураг сайн харвал нэг л биш ээ. Хоёулаа зүүн хацрынхаа шонтон дээр ижилхэн мэнгэтэй юм. Өнгө, хэлбэр, хэмжээ нь ч адил бололтой. Нэг өндөгний ихрүүд ч өөр байдаг. Ялгагдахын аргагүй гэмээр ихрүүд ч ялимгүй ялгаатайг шинжлэх ухаан ч баталсан. Ядаж хоёр өндөгний ихэр биш байж, мэнгэ нь хүртэл төстэй байхдаа яахав. Өөрийнхөө зургийг арай хоёр тавьчихсан юм биш биз. Үгүйсгэх бас нотлох арга одоохондоо алга.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ