Зургаан удаа буудсан этгээдийг саатууллаа

Налайх дүүргийн хоёрдугаар хороо, “Mustang” баарны гадна энэ сарын 18-ны өдөр машиндаа зургаан удаа буудуулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж, хохирогчийг Баянгол дүүргийн иргэн болохыг тогтоосон юм. Хохирогч Э-г толгойд нь дөрөв, цээжинд нь хоёр удаа буудан амь насыг нь хохироосон байжээ. Тэгвэл хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс гадна Улсын мөрдөн байцаах газрын онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллаж өнгөрсөн амралтын өдөр саатуулсан байна. Мөн хохирогчийг буудсан бууг нь хураан авч эд мөрийн баримт болгожээ. Эх сурвалжийн мэдээлснээр, залуусмансууруулах төрлийн бодис хэрэглэдэг, өмнө нь энэ төрлийн хэрэгт шалгагдаж байсан аж. Цагдаагийн байгууллагад хүн нас барлаа гэх дуудлагыг тус баарны дээд давхарт байрлах зочид буудлын үйлчлэгч өгсөн бөгөөд тэрбээр буудлын гурван номерт хоёр залуу орсон. Гэтэл удалгүй араас нь хоёр эмэгтэй дөрвөн залуу орж ирсэн. Тэд нөгөө хоёр залуу байгаа өрөөнд орчихоод шуугилдаад байсан. Тэгэхээр нь “Энэ хоёр хүний өрөө, бусад хүмүүс нь гар” гээд буудлаас гаргасан юм. Ингээд удалгүй хоёр цаг орчмын дараа нэг залуу хаалгыг нь хүчтэй балбаж танай буудлын өмнө үхсэн хүн байна гэсэн. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэв. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ