Барилга нурж, зуурмаганд дарагджээ

Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд барьж байгаа барилга нурж хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг өчигдөр Нийслэлийн онцгой байдлын албанд 03:06 цагт иржээ.
Дуудлагын дагуу Аврах, шуурхай салбарын тасгийг гаргахад барьж байгаа барилгын нэг давхарын зуурмаг цутгах явцад фасадны хэсэг нурж 28 настай эрэгтэй, 22 настай эрэгтэй нар зуурмаганд дарагдсан байсныг гаргажээ. Мөн 20 настай эрэгтэй, 18 настай эрэгтэй нар гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэсэн байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ