Онгоц хөлсөлж загасанд явсан эрхмүүд тодорлоо

“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Төв аймгийн чиглэлд ниссэн “Ми-8” нисдэг тэрэг өнгөрсөн баасан гаригт Багануур дүүрэгт осолдсон.Онгоц “А-жет компанийнх байсан бөгөөд салхинд цохиулсны улмаас ийнхүү осолдсон юм. Онгоц осолдох үеэр онгоцонд долоон иргэн сууж явсан ч азаар нэг нь ч бэртээгүй. Харин ч загасчлахаар цаашаа алхаж явсан хэмээн Зам тээврийн сайд А.Гансүх мэдээлсэн юм. Тэгвэл онгоц хөлсөлж, онгоц нь осолдсон ч загасчлахаар явсан эрхмүүд хэн байв гэдэгт олон нийт анхаарлаа хандуулж эхэлсэн. Тэгвэл уг эрхмүүд тодорчээ. Тодруулбал, “АПУ” компанийн дэд захирал Л.Батжав, “Голомт” банкны дэд захирал Г.Ганхуяг, “Үүдтрэйд” компанийн Н.Бат-Орших, “Oversee” компанийн захирал Н.Алтан-Очир, “DF” ХХК-ийн захирал Б.Баяр, “Харш констракшн”-ийн компанийн захиралН.Батолд нар явж байжээ. Тэдний нэг нь хүүхдээ дагуулан явсан байна. Хэдийгээр тэд өнгөрсөн баасан гаригт осолдсон ч загасчлахаар цааш явсан. Тэгвэл өчигдөр 16.00 цагт тэд Өндөр эрэгт хүрчихсэн тулаа агнаж байна хэмээн эх сурвалж мэдээллээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бага зэрэг аадар бороо орно
Өчигдөр 08 цаг 40 мин