Баячууд удирдсан холбоо хэр “давхидаг”-ийг харъя
Монголын туялзуур сэлэмчдийн холбоо өнгөрсөн бямба гаригт хурлаа хийжээ. Хэдийгээр шинэ тутам ч гишүүнчлэл сайтай, дотоод, гадаадын тэмцээнд амжилттай оролцдог юм байх. Хурлаар шийдсэн нэг гол асуудал нь мэдээж холбооны удирдлагаа сонгох юм. Ингээд холбооны ерөнхийлөгчөөр Эрдэнэт концернийн ерөнхий захирал Ц.Даваасүрэн, дэд ерөнхийлөгчөөр мөн концернийн эдийн засаг, санхүү хариуцсан гүйцэтгэх захирал Б.Алтанхуяг, бас нэг дэд ерөнхийлөгчөөрБагануур ХХК-ийн ерөнхий захирал М.Отгонбаяр, орлогчдоор нь РЦС ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Батцэнгэл, Оюутолгой компанийн Олон нийттэй харилцах албаны дарга П.Баярмагнай нарыг сонгожээ. Монголын баячуудаар дүүрсэн байгаа биз. Ийм удирдлагатай холбоо манайд өөр байхгүй. Баячууд удирдсан холбоо хэр “давхидаг”-ийг харах л үлдлээ.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ