Сэхээнд ортол нь зоджээ

Өчигдөр ХУД-ийн 11-р хороонд иргэн 33 настай эрэгтэй О-г үл ялих зүйлээр шалтаглан иргэн 23 настай эрэгтэй Б нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн зодож гэмтээжээ. Хохирогч ГССҮТ-н сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа бөгөөд ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс илрүүлэн шалгаж байна.

Мөн ХУД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн 34 настай эрэгтэй Б нь үл таних хүнд RX-8 маркийн автомашинаа алдлаа гэсний дагуу шалгахад уг автомашиныг өөр машинаар солино гэж тодорхой эрхэлсэн ажилгүй иргэн 19 настай эрэгтэй Н нь залилж авсныг илрүүлэн ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ