Жастин Бибэртэй адилхан харагдахын тулд гоо сайхны мэс засалд оржээ

Дуучин Жастин Бибэрийн шүтэн бишрэгч залуу өөрийн гадаад төрхөөрөө хайртай дуучинтайгаа адилхан байхын хүссэн бололтой. Лос-Анжелос хотын иргэн 33 настай Тоби Шелдон гэгч залуу мэс засалдаа зориулж 100 мянган ам.доллар зарцуулсан байна.

Тэрээр ая зохиогч мэргэжилтэй бөгөөд сүүлийн хэдэн жил мөнгө цуглуулж зөвхөн мэс засалдаа зориулсан гэнэ.

Шелдон Жастинтай адилхан залуухан, халуухан харагдахын тулд ботокс тариа хийлгэж, эрүүгээ нарийсгах хагалгаа зэргийг хийлгэсэн байна. Мөн Жастинтай адилхан харагдахын тулд багагүй цаг хугацаа зарцуулсан нэгэн юм. Жастины сүүлийн үеийн зургийг байнга харж үс засалтаа ч мөн адил засуулж байдаг тухайгаа хэлжээ.

Дуучны шүтэн бишрэгч Жастинтай адил харагдахын тулд уруулдаа мэс засал хийлгэх дутуу гэнэ. Түүний ярьж буйгаар одоо дахин таван мянган ам.долларын засвар нүүрэндээ хийлгэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ