У.Мөнх-Эрдэнэ медалийн төлөө тоглоно

Алма-Атад болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорьсон манай долоон тамирчнаас 64 кг-д оролцсон гавьяат тамирчин, олимп, дэлхийн хүрэл медальт, Азийн аварга У.Мөнх-Эрдэнэ ганцаараа медалийн төлөө тоглохоор шалгарлаа. Тэрээр 1/8 шигшээд Болгарын Айрин Сметовт ямар ч боломж өгсөнгүй. Манай хашир тамирчин 3:0 (30-27, 30-27, 30-27)-ээр хожив. У.Мөнх-Эрдэнийн дараагийн өрсөлдөгч 2009 оны Азийн аварга, Узбекийн Санжарбек Рахмонов. Тоглолт 23-ны лхагва гаригийн үдээс хойш болно. Узбек боксчныг ялж чадвал хүрэл медалийн болзол хангана. Хагас шигшээд Куба, Энэтхэгийн ялсантай тоглоно гэсэн үг.

А.Алт

Ийнхүү Алматыд авч явахгүй гээд байсан "голсон юм голдоо орж" "хуучин бууны хугархай" ганцаараа медалийн төлөө үлдлээ дээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Уржигдар 11 цаг 28 мин