Иемений шоронд бослого гарчээ

Иемений нийслэл Сана хот дахь хүн амины хэрэг үйлдсэн этгээдүүдийг хорьдог шоронд бослого гарчээ. Гэсэн ч цагдаа нар цаг алдалгүй ажиллаж чадсаны үр дүнд бослогыг газар авхуулалгүй дарж чадсан хэмээн "Асошейтэд прэсс" агентлаг мэдээллээ.

Аль Кайда бүлэглэлтэй холбоотой арав гаруй хүмүүжигч камертаа орохоос цааргалснаас бослого эхэлсэн гэнэ. Хоригдлуудыг шоронг эзлэх, оргон зайлахаас сэргийлж орон нутгийн цэргийн ангиас нэмэлт хүч дуудан давхар бүслэлт гаргаад байна. Бослогыг дарах үеэр нийт есөн хүн бэртсэний гурвынх нь биеийн байдал тун ноцтой байгаа гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ