Интернэтийн шинэ эринд "Li-Fi" ноёлно

Бид интернэтэд холбогдохын тулд өнөөдрийн байдлаар хамгийн сүүлийн үеийн гэгдэх шилэн кабель болон Wi-Fi долгион ашиглаж байгаа. Тэгвэл энэ салбарт дахин шинэ технологи нэвтэрч байгааг "Li-Fi" хэмээн нэрлэж байна. "Li-Fi"-ын туршилт амжилттай болсон нь интернетийг зөвхөн гэрэлтүүлэх төхөөрөмжийн тусламжтайгаар ашиглаж болохыг баталжээ.
"Li-Fi" -ийн үйлчлэх зарчим нь утасгүй технологи "Wi-Fi" шиг радио долгионоор биш гэрлийн цацрагийн тусламжтайгаар тоон мэдээлэл дамжуулах дээр үндэслэгджээ. Үүний тулд ердийн нэг Вт-ын гэрлийн чийдэнд микрочипийг суулган, гэрэл асаахад компьютерт суулгасан төхөөрөмжид дохио дамжуулж улмаар интернэтэд холбогдох боломжтой юм. Түүнчлэн энэхүү шинэ технологи нь Wi-Fi-ыг бодвол нууцлал өндөртэй гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ