Хятадууд аялах нь ихэсчээ

Солонгос улсад аялсан жуулчдын гуравдугаар улирлын статистик үзүүлэлт гарчээ. Энэ удаад тус улсад аялсан нийт жуулчдын дийлэнх нь хятадууд байсан гэнэ. Жуулчдын дунд явуулсан судалгаагаар анх удаа л тус улсад тийм олон Хятад жуулчид очжээ.
Өмнөх нь бүх удаад Японы болон Европын жуулчид ирдэг. Найман сарын хугацаанд нийт гурван сая Хятад жуулчид Солонгос орныг зорьсон нь өмнөх жилийнхээс 4.7 хувиар нэмэгдээд байна. Цаашдаа буюу энэ оны сүүл гэхэд тус улсад жуулчлах Хятад аялагчдын тоо дөрвөн саяд хүрэх урьдчилсан тооцоолоод байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ