Маогийн төрсөн өдрийн нүсэр төсвийг эсэргүүцэв

БНХАУ-ын дарга агсан Мао Зедуны мэн­дэлсний 120 жилийн ойг тус улс энэ жил нүсэр байдлаар тэмдэглэхээр зэхэж байна. Түүний мэндэлсний ойн өдөр арванхоёрдугаар са­­рын 26-нд тохиох юм.

Түүний тө­рөлх нутаг Шаошан хот баярын үйл ажиллагаанд зориулж 2.5 тэрбум ам.доллар төсөвлөөд байна. Тус хо­тынхон дар­гын­­­хаа төрсөн өд­рөөр 16 том төсөл дуус­гахаар ажил­лаж бай­на.

Гэсэн ч энэ их төсөв шаардсан ажлыг эсэргүүцэх хүмүүс олон байна. Тус улсад эко­­ло­ги, ядуу­­­рал, эрүүлийг хам­­гаалах систем зэ­рэг ший­­дэг­дээгүй олон асуу­дал байхад нэг хүний төр­­сөн өдөрт хэтэрхий их мөн­гө зарцуулах гэж бай­гаад тэд дургүйцлээ илэр­хийлжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ