А.Меркель Обама руу утасдаж уурлав

Америкийн Үндэсний аюулгүй байдлын алба холбоотон улсуудынхаа дотоод үйл ажиллагааг тагнаж, нөлөө бүхий хүмүүсийн утсыг чагнадаг нь алхам тутамдаа баригдаж байна. Америкчуудын энэхүү бүдүүлэг үйлдэл хэрээс хэтэрч байгаа тухай олон улс шүүмжлэлтэй хандаж байгаа.
Өчигдөр Германы канцлер Ангела Меркел АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама руу утас цохиж тэдний тагнуулын агентлаг түүний утсыг чагнаж байгаад бухимдалтай байгаагаа хэлжээ. Харин хатагтай Меркельд хариу болгон тэдний зүгээс ийм явдал гаргаагүй гэж найдаж байгаагаа илэрхийлээд тийм сэтгэгдэл төрүүлсэнд хүлцэл өчсөн байна.
Энэ явдлаас өмнөхан АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба Францын бүхий л дотоод нууцад нэвтэрч, улстөрчдийн гар утсыг хянадаг байсан нь нотлогдоод байгаа. Үүнийг мэдсэн Францын эрх баригчид Вашингтонд асуулга явуулсан юм. Хариуд нь Барак Обома мөн л“Батлагдаагүй мэдээлэл хоёр орны найрсаг харилцаанд сэв суулгахгүй байх гэдэгт найдаж байна” гэсэн юм.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албанд ажиллаж байсан ноён Эдуард Сноуден АНУ бусад орныг тагнадаг хэмээх мэдээлэл задруулснаас хойш бусад улсууд Америкаас болгоомжлох болсон билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ