Кимчиг ЮНЕСКО-ийн соёлын үнэт өвд бүртгүүлэхээр өрсөлдөж байна

Солонгосчууд үндэсний хоол кимчигээ ЮНЕСКО-ын бүртгэн авдаг Олон улсын соёлын өвд бүртгүүлэхээр Хятад улстай өрсөлдөж буй гэнэ.
Шалгаруулалт ирэх 12 сарын 2-7-ны өдрүүдэд Азарбайжан улсын Баку хотноо нээгдэх Олон улсын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын үеэр болох бөгөөд кимчи одоогийн байдлаар шалгаруулалтын эхний хоёр үе шатыг амжилттай давж төгсгөлийн гурав дахь шалгаруулталтад үлдэж, соёлын өв болох болзлоо 90 орчим хувиар хангасан байгаа аж.
Солонгос улсын хувьд ЮНЕСКО-ын Олон улсын соёлын өвд үндэсний хөгжим, үндэсний наадам гээд нийтдээ 16 зүйлийг бүртгүүлээд байгаа юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ