Дамаск харанхуй хот болжээ

Өчигдөр Дамаск хотын ойролцоо Газула тосгондхүчтэй дэлбэрэлт болсны улмаас цахилгааны шугамд гэмтэл гарч хот тэр аяараа цахилгаангүй болсон талаар ВВС мэдээлж байна.

Босогчдын харвасан их бууны сум цахилгаан станцын байгалийн хий дамжуулах хоолой дээр унаснаас хүчтэй дэлбэрэлт болж хот харанхуйд автсан гэнэ. Цахилгаангүй таг харанхуй болсныг иргэд дэлбэрэлтээс болсон гэж байгаа бол албаныхан харин түр цахилгаан тасарсан хэмээн мэдээлсэн нь хачирхалтай.

Албаныхан цахилгаан, эрчим хүчийг сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд үүнд хамгийн багадаа 48 цаг зарцуулна гэж мэдээлжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ