Энэтхэгт 13 настай охиныг хүчиндэж, шатаалаа

Энэтхэгт хүчингийн хэрэгтэй холбоотой бас нэгэн дуулан хэрэг гарчээ. Энэ удаад гурван эр 13 настай охиныг хүчиндэж дараа нь амьдаар нь шатаасан хэрэг эд дуулиан тарьж байна.
Хохирогч охин дунд сургуулийн сурагч байсан бөгөөд хөдөө ферм рүү явах замдаа бузар этгээдүүдийн гарт өртсөн байна. Шүүх эмнэлгийн шинжээчдийн хэлж буйгаар охины биеийн 80 гаруй хувь нь түлэгдсэн байсан гэнэ.
Хэргийг үйлдсэн байж болзошгүй гурван эрийн баривчилсан бөгөөд тэд Уттар Парадеш тосгоны залуус юм. Тосгоноос холгүйхэн гарсан тул цогцос бүрэн шатаж дуусаагүй байхад цагдаагийнхан болон бусад гэрчүүд охины цогцсыг олжээ. Харахад нүд халтирам, хөөрхийлөлтэй байдалд нас барсан охины гэр бүлийнхэн шоконд орж ээжийнх нь биеийн байдал хүндхэн байгаа талаар орон нутгийн хэвлэлд бичжээ.
Энэ хэрэг гарсан даруйд томоохон хотуудад иргэд жагсаал хийж, гэмт хэрхэг үйлдсэн этгээдүүдийг олны нүдэн дээр цаазлахыг шаардаж эхэлсэн байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн тус улсад хүчингийн хэрэг газар авч олон охид бүсгүйчүүд хохироод байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ