Дуучин Ариунаа өвөрмонголчуудыг доргиожээ

Монголын рок попын томоохон төлөөллүүд болох Хурд, Харанга, Киви, Sweetyemotion хамтлагийнхан болон МУГЖ дуучин Ариунаа нар энэ сарын 19нд Өвөр Монголын Хөх хотод томоохон хэмжээний тоглолт хийжээ.Тэд 6000 хүний суудалтай театрт тоглосон бөгөөд Харанга, Хурд хамтлагийнхан ялангуяа МУГЖ дуучин Т.Ариунаа үзэгчдийг хамгийн их огшоосон байна.

МУГЖ Т.Ариунаагийн хувьд Өвөр Монголын үзэгч сонсогч олны сонорыг “Хөх монголын үр сад”, “Талын монгол айл”,“Чи минь” зэрэг хит дуунуудаараа мялаажээ. Үзэгчид түүний дуу бүрийг даган дуулж, суудалд нь суулгахгүй байсан байна.
Тоглолтыг үзэхээр Өвөр монголын аймаг бүрээс үзэгчид ирсэн бөгөөд тоглолтын дараа дуучин Ариунаатай уулзаж сэтгэгдлээ илэрхийлжээ.Та тайзан дээр ганцаараа гарч ирсэн хэдий ч Хурд, Харанга хамтлагийнхны дайтай үзэгчдийн цөсийг хөөргөж чадлаа. Та бол яах аргагүй Ар монголын “алтан гургалдай” хоолойтой дуучин юм хэмээжээ.

Түүгээр ч зогсолгүй МУГЖ Т.Ариунаад Өвөр Монголын Шилийн гол, Ордос,Алшаа аймагт тоглолтоо хийх санал тавьж, урьсан байна. Тиймээс МУГЖ Т.Ариунаа шинэ он гармагц Өвөр Монголын аймгуудад өөрийн бие даасан томоохон тоглолтоо хийхээр болжээ.

Дашрамд дурдахад Хурд хамтлагийнхан Өвөр Монголд 40 удаа тоглож байжээ. Харин Харанга хамтлагяг одоо 5аймагт тоглолтоо хийж байгаа юм байна.

Б.Мягмар

Эх сурвалж http://www.info.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ