Умардынхан дахин цөмийн туршилт хийхээр зэхэж байна

Умард Солонгос ээлжит цөмийн туршилт хийх гэж байгаа бололтой гэж өчигдөр Британийн "Guardian" сонин уламжилжээ. БНАСАУ хойд Хамген-Пукто муж дахь "Пунгери" талбарын газар доорх хонгилд шинэ хоёр орцыг байгуулсан тухай тус сонинд бичсэн байна.

Гэвч Пхеньян чухам хэдийд цөмийн зэвсэг ахин турших нь тодорхой биш байна гэж сонинд бичжээ.

Нийтлэлээс харахад хонгилын шинэ орцоос гадна овоолсон шороо, магадгүй хонгилын шинэчилсэн бэхлэлт хиймэл дагуулаар авсан умард солонгосын талбарын гэрэл зургуудад тусгагдсан байна. Гэвч эдгээр орц одоо байгаа буюу газар доорх шинэ зам харилцааны нэг хэсэг эсэх нь тодорхойгүй гэж сонин тэмдэглэв.

Умард Солонгос 2006, 2009 болон 2013 оны хоёрдугаар сарын 12-нд цөмийн туршилт хийсэн юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ