Б.Наранхүү, Д.Бат-Эрдэнэ ичээч

Дүнжингарав худалдааны төв УИХ-ын гишүүдийнх болохоор үйл ажиллагааг нь зогсоож, барилгыг нь нураах зориг хотын захиргааныханд дутаад байх шиг байна.Нийслэлийнхэнцэвэр усны асуудалд орохоос нь өмнө Б.Наранхүү, Д.Бат-Эрдэнэ нар ичих булчирхайгаа ажлуулж, хотын захиргааныхан ямар нэг юм хийгээчээ.

Нийслэлчүүдийн цэвэр усны эх үүсвэр дээр зөвшөөрөлгүй баригдсан барилгын нэг бол Дүнжингарав худалдааны төв. Сарын түрээс нь сая гаран төгрөг болдог энэ худалдааны төвийг бариулахгүй гэхэдхэвлэл мэдээллийнхнийг авлигадсан.Дараа нь барилгыг нь нураана гэхэд хотын захиргааны хэдэннөхдийг авлигдсан бололтой өнөөдрийг хүртэл байсаар байгаа.2012 онд 20 га газрыг хууль бусаар авсан гэдгийг Хотын захиргаанаас тогтоож, төр өмчөө буцаан авна гэхэд асуудлыг уламжлал аргаараа нам дарсан. 20 га газрыг хууль бусаар авчихсан, нийслэлийн ундны усны эх үүсвэр дээр барилгаа барьчихсан“Дүнжингарав” худалдааны төв өнөөдөр хэвийн ажилласаар байна. Үйл ажиллагаагаа эхлүүлэхээсээ өмнөсэтгүүлчдээс айсан уу яасаннээлтийн ажиллагаан дээрээ сугалаа нэрийн доор 100 сэтгүүлчийг Хайнан аралд амраагаад, шууд бусаар хахуульдчихсан. Удахгүй хотын дахин төлөвлөлт, метро барих ажлын хүрээнд газар чөлөөлөх ажил явагдана. Тэрхүү ажиллагаа энэ Дүнжингаравт хамааралтай. Тэр үед дахин мөнгөөр зодооддарчих байх.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ