Австралид гарсан түймэр намжих шинжгүй байна

Австралид гарсан түймэр газар авчь улам хүчтэй болсоор байна. Одоогоор 200 гаруй айл өрхийн байшин, орон гэрийг сүйтгээд байна. Үүнээс гадна их хэмжээний газар нутаг, ой хээр түймэрт автжээ.
Мөн Австралийн зүүн хэсэгт гарсан түймрийг унтраахаар явж байсан онгоц осолдсоны улмаас дотор нь байсан 43 настай нисгэгч амиа алдсан харамсалтай хэрэг гарсныг ВВС уламжлав.
Уг түймрийг агаараас унтраахаар олон тооны онгоцнуудыг ашиглаж, 1500 гаруй гал сөнөөгчид ажиллаж байгаа аж. Цаг агаарын нөхцөл түймэр гарахад таатай байгаа учир гал түймэр газар авч, унтраах үйл ажиллагаанд саад учруулж байна. Одоогийн байдлаар 60 гаруй түймэр гарсны 20 нь хяналтаас гарчихаад байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ