Ханхүү Жоржийг загалмайллаа

Их Британийн угсаа залгамжлах ханхүүг загалмайлах ёслол Лондон хотноо "Гэгээн Жеймс"-ийн ордонд болжээ. Ёслолыг Английн сүмийн Кентерберийн хамба лам гүйцэтгэсэн юм.
Хамба ламтнаас гадна ханхүүг загалмайлах бусад долоон хүнд зохион бүтээгч Оливер Бэйкер, Эмили Жардине-Петерсон, Вестминстерийн гүнгийн өв залгамжлагч Эрл Гросвенор, Ханхүү Уильям болон түүний эхнэр Кейт Миддлтон нарын хувийн нарийн бичиг асан Жеми Лоутер-Пинкертон, Диана гүнжийн сайн найз, Нидерландын телевизийн хөтлөгч Жулиа Самуэл, Уильям ван Кацем, хатан хааны ууган ач нарын нэг Зара Филлипс нар байлаа.
Ханхүүг адислах ёслолд хааны угсааныхнаас гадна тус улсын зарим нэрхүндтэй хүмүүс уригдсан байв.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ