Биеийн тамир, спортод зарцуулах ёстой мөнгийг зөв зүйлд нь зарцуулаасай

Дэлхийн хэмжээний шил­дэг тамирчдыг бэлтгэдэг Спортын төв ордон өнөөдөр чанарын шаардлага хангахгүй байгаа талаар хэн хүнгүй шүүмжилсээр буй.Нээрээ ч 50 гаруй жилийн түүхтэй, хоёр нийгмийн нүүр үзсэн уг ордны зарим өрөөгөөр ороход нүд хальтрам ус борооны ая даахаа больчихсон харагддаг.

Тиймдээ ч барилгын карказ муудсан ашиглах болохгүй гэсэн дүгнэлт гарсан.Гэсэн хэдий ч тэдгээр олон хуваарьтай тэмцээнийг яалтай билээ.Манай тамирчдын амжилт жилээс жилд өсч, олимп дэлхийгээс медаль авах тамирчдын тоо нэмэгдсээр байгаа.Цаашдаа ч амжилт гаргах болно.Олимпийн жил болгон бүр тодруулбал 2004-2012 онуудад тамирчдын бэлтгэл сургуулилтаа хийх нөхцөл боломжийг нь хангасан ордон барина гэж ярьж байсан.

Энэ үеэр спортод хайртай хүн ч урьдынхаас олширдог.Гэвч ярьснаа ажил хэрэг болгож чаддаггүй нь харамсалтай.Яахав 1958 оноос амралтгүй ажилласан уг ордныг ачааллыг нь бууруулах зорилгоор Буянт Ухаад Хятад улсын тусламжаар Спорт цогцолбор барьсан.Гэвч үүнийг байршлын хувьд хол, түрээс үзэгч гээд тэмцээн зохиоход хүнд гэж спортынхон ам булаалдан ярьдаг юм билээ.Тийм учраас спортын зориулалттай заал танхимыг нэмэгдүүлж, тэднийг чөлөөтэй бэлтгэл сургуулилтаа хийх боломж олгох том ордон зайлшгүй хэрэгтэй байна.

Уг нь 1980-аад оны эхээр хуучнаар Спортын төв ордон одоогийнхоор Спорт бэлтэлийн төвийн зүүн талд байрлах” “Шонхор дээд сургууль”, Спорт сургалтын цогцолборбиеийн тамир спортын зориулалтаар баригдсан байдаг. Гэтэл зах зээлийн эхэн үеэр дархан аварга Х.Баянмөнх, улсын заан Ж,Ганболд нарын хөрөнгө бэлтэй бөхчүүд хувьчлаад авчихсан. Одоо эл сургуулиуд тамирчин болох сонирхолтой хүүхэд залуусаар хүрээлүүлсэн мөнгөний уурхай болсон гэхэд хилсдэхгүй. Одоогоор Спорт сургалтын цогцолбор дотор зөвхөн гимнастикийн заал л үлдээд байгаа ч үүнийг авахыг санаархсан хүмүүс олон байгаа дуулдана лээ.

Спортод элэгтэй хүмүүсийн хөл хөдөлгөөн ч энд тасардаггүй. Зах зээлийн нийгэмд хэн сүйхээтэй нь ажилладаг болохоор төрийн өмч хөрөнгө хувьд шилжиж болно л доо.Гэхдээ оронд нь зориулалтынх нь байр танхимыг шинээр бариад өгчихвөл тамирчдад хамгийн хэрэгтэй зүйл болно.Одоо ч Спортын төв ордныг хувь хүн авч оронд нь шинэ барилга барьж өгнө гэсэн яриа яваад л байгаа. Мэдээж ард түмэн ч гэсэн “од” болсон тамирчдаа сэтгэлийг сэргээсэн сайхан ордонтой болоосой гэж хүсч л байгаа шүү дээ.Орчин нөхцлийг нь сайжруулаад, спортын олон төрөл хичээллэх боломжтой, жинхэнэ орчин үеийн тоног төхөөрөмжтэй заал танхимтай болчихвол түүн шиг сайхан зүйл гэж юу байхав. Харин цагаа тулахаар хэдэн мөнгөтэй хүмүүс газрыг нь аваад хувьдаа ашиглаад биеийн тамир спортод ямар ч наалдах зүйл байхгүй болчихвол хэцүүсэн.

Спортын төв ордон хотын “А”бүсэд оршдог болохоор эндхийн сөөм газар ч хэдэн саяар үнэлэгддэг. Тиймээс багагүй хэмжээний авилга өгч байж Спортын төв ордны мэдлийн газрыг авдаггэх юм билээ.Ийнхүү тус ордон мөнгө бэлтэй эрхмүүдэд газраа алдсаар байна.Эл ордны ар талд 10 гаруй давхар орон сууцны барилга, авто машины грааш, баар цэнгээний газар, сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулж байна.Нөгөө нэг асуудал аймаг, нийслэл дүүргүүдэд биеийн тамир спортын бүтэц болоод зохион байгуулалтын асуудал тодорхой бус явж байгаа гэдэг. Бүр ССАЖЯ-тай болоод босоо тогтлолцоотой бүгд л мэргэжлийн чиглэлээр удирдуулна гэж байсан бол тэр ньч биеллээ олоогүй аж.

Аймгийнхаа Засаг даргын мэдэлд мэргэжлийн бус хүмүүс томилогдож мэдэх мэдэхгүй хүмүүс биеийн тамир спортыг удирдаж байна.Тийм учраас цаашдаа биеийн тамир спортын тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай ч яригдаж байгаа юм билээ.Хуулийг удаашралтай мэргэжлийн хэмжээнд өндөр түвшинд боловсруулж чадахгүй байгааг ч спортын байгууллагын зарим туршлагатай мэр­гэжилтнүүд ярьж байна.Өөрөөр хэлбэл биеийн тамир спортын бодлогыг үндэслэлтэйгээр хамгаалж чадахгүй урсгалаар явж байна гэдгийг эх сурвалж хэлж байсан.

Тухайлбал өнгөрсөн жил Спорт бэлтгэлийн төвөөс шигшээ багийн тамирчдын мэдүүлэг оччихоод байхад түүнийг батлахгүй хэдэн сар болов доо.Үүнээс болж улсын шигшээ багийг багийг нэлээд хугацааны дараа барьсан.Зарим учир мэдэх хүмүүс ажлаа мэдэхгүй хүмүүс ССАЖЯ-нд олширчихоод цаас бичигтэй зууралдахаас өөрийг хийхгүй байна гэж халаглаж суух нь ч чих дэлссэн.

Биеийн тамирын хүмүүс Соёл аялал жуулчлалыг удирдаад, Соёл аялал жуулч­лалын хүмүүс Биеийн тамирыг удирдаж байна. Өм­нө ньбиеийн тамирын тогтлолцоо биеэ даасан төсөв хөрөнгөтэй,чадварлаг боловсон хүчинтэй, суурь сайтай байсан. Харин өнөөдөр энэ байдал алдагдсанаас болж ажил урагшлахгүй байгааг ч дурьдсан.

Төр засгаас тамирчид, биеийн тамирын салбарт зарцуулжбайгаа мөнгө жилээс жилд нэмэгдэж байгаа. Харин түүнийг хэрхэн зөв зүйлдээ зарцуулж байна вэ гэдэг нь эргэлзээтэй байдаг гэсэн.Тиймээс энэ асуудалд үнэн бодитоор нь хяналт тавьдаг хүн хэрэгтэй байгаа аж.Удахгүй санхүүгийн шалгалт ч хийх сурагтай.

Д.Ганаа

Дэлхийн хэмжээний шил­дэг тамирчдыг бэлтгэдэг Спортын төв ордон өнөөдөр чанарын шаардлага хангахгүй байгаа талаар хэн хүнгүй шүүмжилсээр буй.Нээрээ ч 50 гаруй жилийн түүхтэй, хоёр нийгмийн нүүр үзсэн уг ордны зарим өрөөгөөр ороход нүд хальтрам ус борооны ая даахаа больчихсон харагддаг.Тиймдээ ч барилгын карказ муудсан ашиглах болохгүй гэсэн дүгнэлт гарсан.Гэсэн хэдий ч тэдгээр олон хуваарьтай тэмцээнийг яалтай билээ.Манай тамирчдын амжилт жилээс жилд өсч, олимп дэлхийгээс медаль авах тамирчдын тоо нэмэгдсээр байгаа.Цаашдаа ч амжилт гаргах болно.Олимпийн жил болгон бүр тодруулбал 2004-2012 онуудад тамирчдын бэлтгэл сургуулилтаа хийх нөхцөл боломжийг нь хангасан ордон барина гэж ярьж байсан.Энэ үеэр спортод хайртай хүн ч урьдынхаас олширдог.Гэвч ярьснаа ажил хэрэг болгож чаддаггүй нь харамсалтай.Яахав 1958 оноос амралтгүй ажилласан уг ордныг ачааллыг нь бууруулах зорилгоор Буянт Ухаад Хятад улсын тусламжаар Спорт цогцолбор барьсан.Гэвч үүнийг байршлын хувьд хол, түрээс үзэгч гээд тэмцээн зохиоход хүнд гэж спортынхон ам булаалдан ярьдаг юм билээ.Тийм учраас спортын зориулалттай заал танхимыг нэмэгдүүлж, тэднийг чөлөөтэй бэлтгэл сургуулилтаа хийх боломж олгох том ордон зайлшгүй хэрэгтэй байна. Уг нь 1980-аад оны эхээр хуучнаар Спортын төв ордон одоогийнхоор Спорт бэлтэлийн төвийн зүүн талд байрлах” “Шонхор дээд сургууль”, Спорт сургалтын цогцолборбиеийн тамир спортын зориулалтаар баригдсан байдаг. Гэтэл зах зээлийн эхэн үеэр дархан аварга Х.Баянмөнх, улсын заан Ж,Ганболд нарын хөрөнгө бэлтэй бөхчүүд хувьчлаад авчихсан. Одоо эл сургуулиуд тамирчин болох сонирхолтой хүүхэд залуусаар хүрээлүүлсэн мөнгөний уурхай болсон гэхэд хилсдэхгүй. Одоогоор Спорт сургалтын цогцолбор дотор зөвхөн гимнастикийн заал л үлдээд байгаа ч үүнийг авахыг санаархсан хүмүүс олон байгаа дуулдана лээ.Спортод элэгтэй хүмүү¬сийн хөл хөдөлгөөн ч энд тасардаггүй. Зах зээлийн нийгэмд хэн сүйхээтэй нь ажилладаг болохоор төрийн өмч хөрөнгө хувьд шилжиж болно л доо.Гэхдээ оронд нь зориулалтынх нь байр танхимыг шинээр бариад өгчихвөл тамирчдад хамгийн хэрэгтэй зүйл болно.Одоо ч Спортын төв ордныг хувь хүн авч оронд нь шинэ барилга барьж өгнө гэсэн яриа яваад л байгаа. Мэдээж ард түмэн ч гэсэн “од” болсон тамирчдаа сэтгэлийг сэргээсэн сайхан ордонтой болоосой гэж хүсч л байгаа шүү дээ.Орчин нөхцлийг нь сайжруулаад, спортын олон төрөл хичээллэх боломжтой, жинхэнэ орчин үеийн тоног төхөөрөмжтэй заал танхимтай болчихвол түүн шиг сайхан зүйл гэж юу байхав. Харин цагаа тулахаар хэдэн мөнгөтэй хүмүүс газрыг нь аваад хувьдаа ашиглаад биеийн тамир спортод ямар ч наалдах зүйл байхгүй болчихвол хэцүүсэн.Спортын төв ордон хотын “А”бүсэд оршдог болохоор эндхийн сөөм газар ч хэдэн саяар үнэлэгддэг. Тиймээс багагүй хэмжээний авилга өгч байж Спортын төв ордны мэдлийн газрыг авдаггэх юм билээ.Ийнхүү тус ордон мөнгө бэлтэй эрхмүүдэд газраа алдсаар байна.Эл ордны ар талд 10 гаруй давхар орон сууцны барилга, авто машины грааш, баар цэнгээний газар, сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулж байна.Нөгөө нэг асуудал аймаг, нийслэл дүүргүүдэд биеийн тамир спортын бүтэц болоод зохион байгуулалтын асуудал тодорхой бус явж байгаа гэдэг. Бүр ССАЖЯ-тай болоод босоо тогтлолцоотой бүгд л мэргэжлийн чиглэлээр удирдуулна гэж байсан бол тэр ньч биеллээ олоогүй аж. Аймгийнхаа Засаг даргын мэдэлд мэргэжлийн бус хүмүүс томилогдож мэдэх мэдэхгүй хүмүүс биеийн тамир спортыг удирдаж байна.Тийм учраас цаашдаа биеийн тамир спортын тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай ч яригдаж байгаа юм билээ.Хуулийг удаашралтай мэргэжлийн хэмжээнд өндөр түвшинд боловсруулж чадахгүй байгааг ч спортын байгууллагын за¬рим туршлагатай мэр­гэжилтнүүд ярьж байна.Өөрөөр хэлбэл биеийн тамир спортын бодлогыг үндэслэлтэйгээр хамгаалж чадахгүй урсгалаар явж байна гэдгийг эх сурвалж хэлж байсан.Тухайлбал өнгөрсөн жил Спорт бэлтгэлийн төвөөс шигшээ багийн тамирчдын мэдүүлэг оччихоод байхад түүнийг батлахгүй хэдэн сар болов доо.Үүнээс болж улсын шигшээ багийг багийг нэлээд хугацааны дараа барьсан.Зарим учир мэдэх хүмүүс ажлаа мэдэхгүй хүмүүс ССАЖЯ-нд олширчихоод цаас бичигтэй зууралдахаас өөрийг хийхгүй байна гэж халаглаж суух нь ч чих дэлссэн.Биеийн тамирын хүмүүс Соёл аялал жуулчлалыг удир¬даад, Соёл аялал жуулч­лалын хүмүүс Биеийн та¬ми¬рыг удирдаж байна. Өм­нө ньбиеийн тамирын тогтлолцоо биеэ даасан төсөв хөрөнгөтэй,чадварлаг боловсон хүчинтэй, суурь сайтай байсан. Харин өнөөдөр энэ байдал алдагдсанаас болж ажил урагшлахгүй байгааг ч дурьдсан. Төр засгаас тамирчид, биеийн тамирын салбарт зарцуулжбайгаа мөнгө жилээс жилд нэмэгдэж байгаа. Харин түүнийг хэрхэн зөв зүйлдээ зарцуулж байна вэ гэдэг нь эргэлзээтэй байдаг гэсэн.Тиймээс энэ асуудалд үнэн бодитоор нь хяналт тавьдаг хүн хэрэгтэй байгаа аж.Удахгүй санхүүгийн шалгалт ч хийх сурагтай.

Д.Ганаа

Албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ