“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани хэрэглэгчдээс жилд 1.2 тэрбум төгрөг завшдаг”

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани болон орон сууцны конторууд хэрэглэгчдийг залилан мөнгө завшдаг талаар мэдээлсэн.
Асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж буйг тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатараас тодруулахад “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани төлбөр төлсөн баримтын болон лавлагааны үнэ гэх зэргээр 386 төрлийн үйлчилгээнээс төлбөр авдаг нь тогтоогдсон. Энэ маягаар шаардлагагүй төлбөрт үйлчилгээ бий болгож, хэрэглэгчдээс жилд 1.2 тэрбум төгрөг завшдаг.
Мөн орон сууцны зургаан конторыг шалгахад цөөнгүй зөрчил илэрсэн. Цаашид орон сууцны бүх конторуудыг шалгах шаардлагатай байна. Үүнийг Эрчим хүчний зохицуулах хороо хариуцан ажиллаж байгаа” гэв. Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Э.Самдангаас хяналт шалгалт явуулах, эсэхийг лавлахад “Д.Чулуунбаатар манай хорооны орон тооны бус зохицуулагч. Гэхдээ ямар шалгалт хийгээд, юу яриад яваад байгааг нь би ойлгохг үй байна” гэлээ.
Ч.Зул


3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ