Обама: АНУ Меркелийн утсыг хэзээ ч чагнаж байгаагүй

Өчигдөр Германы канцлер Ангела Меркель Барак Обама руу утас цохин америкчууд түүний утсыг чагнаж байгааг мэдсэн, энэ явдалд бухимдалтай хандаж буйгаа илэрхийлсэн. Мөн Меркель Обамагаас Германыг чагнан тагнаж байсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг шаардсан юм.
Харин Барак Обама түүнийг утсыг чагнаагүй гэж хэлжээ. Обама Ангела Меркельтэй утсаар ярихдаа хэвлэлээр гарч буй мэдээллийг үгүйсгэж, канцлерийн холбооны шугамыг хянадаггүй, хянах ч үгүй гэж онцлон мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ Цагаан ордноос мөн Ангела Меркелийн утсыг чагнасан гэсэн мэдээг эрс няцаасан байна.
АНУ-ыг тагнуулынхныг бусад улсуудын чухал мэдээллийг нууцаар, хууль бус замаар авч байгаа гэх мэдээлэл сүүлийн үед ихээхэн тархаж байгаа. Үүнд бухимдалтай байгаагаа зарим орны тэргүүнүүд аль хэдийнэ илэрхийлж эхэлсэн билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ