Хятадын шүүх Силайн давж заалдах хүсэлтээс татгалзлаа

Хятадын шүүхээс Бо Силайн давж заалдах хүсэлтийг хүлээж авсангүй. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас их хэмжээний мөнгө хахуульд авсан зэргээр буруутгаж өнгөрсөн есдүгээр сард ялласан.

Шүүхээс татгалзсан учир түүний хэргийг дахин шүүхгүй болж байгаа юм. Ингэснээр Бо Силайн ял хэвээр үлдэж бүх насаараа хоригдоно гэсэн үг. Түүний давж заалдах хүсэлтийг хүлээж аваагүйд Бо Силай гомдолтой байгаа. Харин шүүхээс хэргийн дахин шүүх шаардлагагүй, үр дүн нь өөрчлөгдөхгүй гэж үзэн татгалзсан байна.

Тэрээр 2012 оноос эхлэн хэрэгт холбогдож шалгагдаж эхэлсэн. Хамгийн анх түүний эхнэр Гү Кайла АНУ-ын иргэнийг хөнөөснөөр тэдний гэр бүлийн шуугиан дэлхий дахинаа тархсан билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ