Мексикт үйлдвэр дэлбэрчээ

Мексикийн хойд хэсэгт орших Сьюдад-Хуарес хотын чихрийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болжээ. Албаныхан дэлбэрэлтийн шалтгааныг бүрэн тогтоогоогүй байнаа ч ус халаагч төхөөрөмжийг гэмтлээс үүдэлтэй хэмээж байна. Ослын үеэр 40 хүн хүнд шархадсан бол 20 орчих хүн сураггүй байгаа тухай ВВС мэдээллээ. Шархадсан хүмүүсийн зургаагийнх нь бие нэлээд хүндхэн байгаа гэнэ. Ор сураггүй байгаа хүмүүсийг амиа алдсан байх магадлал өндөр байна хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.

Дэлбэрэлтийн улмаас үүссэн галыг унтраах, хохирогчдыг аврах ажиллагаанд хотын гал унтраах анги бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсоноос гадна түргэн тусламжийн 30 баг ажиллаж байна. Одоогоор хохирлын хэмжээг тогтоох боломжгүй ч уг үйлдвэр нэлээд томоохон байсан учир хохирол нэлээд их гарна хэмээн таамаглаж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ