"Адидас" брэнд цагтай боллоо

"Адидас" компани өөрийн нэрийн шинэ өнгөт мэдрэгч дэлгэцтэй, бэлтгэлийн үед зүүсэн хүнийхээ зүрхний цохилтыг хянадаг ухаалаг цаг зохион бүтээжээ. Уг чийг нэвтрэхгүй, доргилтоос хамгаалагдсан энэ цаг загварын хувьд ч тун энгийн хэрнээ дэгжин болсон байна.
Энэ цаг зүүсэн хүнийхээ тухайн үеийн байрлалыг нарийвчлан заах чадвартай "GPS" суулгаснаараа давуу талтай. Адидасын өрсөлдөгч "Найк" ч гэсэн өмнөх сард ухаалаг цаг зохион бүтээсэн. "Адидас"-ын ухаалаг бугуйн цагыг 399 ам.доллары үнэтэй худалдаж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ