Хийгээ гаргахад өмхий үнэртэхгүй дотоож зарагдаж эхэллээ

Нэгэн өвөрмөц дотоожийг Их Британийн эрдэмтэд зохион бүтээсэн гэнэ. Энэ нь эвгүй үнэр дардаг буюу унгахад өмхий үнэртүүлэхгүй дотоож юм байна.
Энэ дотоож нь Америкчуудын талархлыг ихэд хүлээж буй бөгөөд арын хэсгийг нүүрстөрөгч агуулсан даавуугаар хийжээ. Ингэснээр гэдэс дүүрч, унгах үед эвгүй үнэрийг 200 дахин багасгах чадвартай юм байна.
Уг дотоож ямар ч насны хүнд тохиромжтой бөгөөд худалдан авах хүмүүс ихэссэн гэнэ. Эрэгтэй хүний дотоож 39-45 долларын үнэтэй бол, эмэгтэй загвар нь 31-34 долларын үнэ ханштайгаар зарагдаж эхэлсэн байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ