Онгон охидыг зардаг этгээдийг баривчлав

Колумбид онгон охидыг зарж байсан хоёр этгээдийг баривчилсан тухай CNN агентлаг мэдээллээ. Буруутан этгээд өөрийн 14 настай охиноо ч мөн хоёр зуун ам.доллараар худалдсан байна. Охины ээж 45 настай Маргарита Запата Морено болон түүний хамтрагчийг баривчилжээ.
Хэрэгтэн этгээд өөрийн охиныг оролцуулан нийтдээ 12 онгон охиныг бусдад худалдсан байна. Тэдгээр охидоос нэг нь жирэмсэн болсон байжээ. Охидыг хөрөнгөлөг баян хөгшин эрчүүдэд худалдаж мөнгө олдог байсан тухайгаа тэрээр өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Түүнчлэн охидын ханш нь 160-200 ам.доллар байдаг тухайгаа ч тэрээр байцаалтын үед хүлээсэн байна.
Түүний зардаг охид нь бүгд 12 наснаас дээш байх ёстой гэдэг ч тэрээр нэг удаа ес, арван нэгэн настай охидыг зарж байсан нь мөрдлөгийн явцад илэрчээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ