Майкл Жексон нас барснаасаа хойш хамгийн их орлого олжээ

“Forbes” сэтгүүл жил бүр гаргадаг нас барснаасаа хойш ч орлого олсоор байгаа алдартнуудын нэрсийн жагсаалтыг гаргасан байна. Энэ жилийн жагсаалтын тэргүүн байранд “Попын хаан” Майкл Жексон бичигдлээ. Өнгөрсөн жил тус жагсаалтыг Элизабет Тейлор тэргүүлж байсан юм.
Майкл Жексон нас барсан цагаас эхлээд өнөөг хүртэл нийт 130 сая ам.долларын орлого олжээ. Харин түүний араас Элвис Пресли /55 сая ам.доллар/, Чарльз Шулц /37 сая/, Элизабет Тейлор /25 сая/, Боб Марли /18 сая/ нар бичигджээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ